Dark Light
Нийгэм | 2023-05-15

Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийж байна. 

Энэхүү 3 талт уулзалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцож байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрт бэлтгэн уулзалтуудыг хийж байна. 

Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдье. 

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Мөн сэтгэл гонсойлгож байгаа ч асуудал байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна. 

Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж гэх мэтийг авч 1 сая орчим төгрөгөөр амьдарч байгаа өрхүүд ч байна. Энэ тохиолдолд ажил хийхгүй халамжаа аваад амьдрах байдал давамгайлж байна. 

Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10