Dark Light
Нийгэм | 2023-05-15

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 6.2 дахин өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Mөнгөний  нийлүүлэлт 2023 оны 4 дүгээр  сарын  эцэст  урьдчилсан гүйцэтгэлээр 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (9.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 1.5 (29.0%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 976.5 (22.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Mөнгөний  нийлүүлэлт 2023 оны   4дүгээр  сарын  эцэст  урьдчилсан гүйцэтгэлээр 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (9.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 1.5 (29.0%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 976.5 (22.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.   Бага   мөнгө  2023 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 468.5 (6.9%)   тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.5 (25.9%)   их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө 6.5 (89.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 794.9 (10.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2023 оны  4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 22.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.3 (5.2%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.2 (5.6 %) их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2023 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.4 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 15.9 (1.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10