Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
"Өнөөдрийг хүртэл бид үндэсний үнэлгээний тогтолцоогоо хийж чадаагүй. Хүүхдүүдэд дүн тавьж байгаа тогтолцоо шударга бус, хуурамч тогтолцоо. Цаашид бид хүүхэд бүрийн боловсролын түвшин, чадвар, сэтгэн бодох хурдад нь тулгуурласан ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоонд шилжинэ.
Хүүхдийн үнэлгээ, багшийн үнэлгээ, сургуулийн үнэлгээ гэсэн бодитой үнэлгээний тогтолцоонд шилжиж эхэлж байгаа. Хэмжиж чадахгүй бол үнэлж чадахгүй, үнэлж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг үг байдаг шиг бид боловсролын үнэлгээний тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага үүссэн.
Дараагийн асуудал бол боловсролын засаглалын асуудал. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг улс төрөөс хэт хараат томилгоо хийж байна. Үүнийг засаж мэргэжлийн, чадахуйн зарчимд үндэслэсэн ийм тогтолцоонд шилжүүлнэ"гэлээ.
АДМИН








Нийгэм







