Dark Light
Нийгэм | 2023-05-15

“Дэлхийн нэг өдөр” шааль Хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь брэндийн ноолуур дээр хэвлэн урласан Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Сэргэлэнгийн бүтээл болох “Дэлхийн нэг өдөр” зураг нь Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулагдаж байгаа бөгөөд тус чуулга уулзалтын үеэр АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж ноён Шейх Халед бин Мохамед болон Гадаад худалдааны төрийн сайд Доктор Тани бин Ахмед Аль Зеюди танилцаж Говь брэндийн “Дэлхийн нэг өдөр” ноолууран шаалийг бэлэглэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

Говь брэндийн “Дэлхийн нэг өдөр” шааль нь олон улс, үндэстний онцлог агаад өв соёлыг ноолууран бүтээгдэхүүн дээр урласан хосгүй бүтээл билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10