Dark Light
Нийгэм | 2023-05-15

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дагуу мод тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа билээ. Бүх нийтийн энэхүү хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарынхан 2021-2023 он хүртэл 27 сая мод тарьж, 7 төсөл, зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Үүний нэг зорилт нь хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл бөгөөд 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам дагуу Зэвсэгт хүчний 110, 186, 234 дүгээр ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид 6000 гаруй хайлаас модны суулгацыг тарьж, усалгаа арчилгааг нь гүйцэтгэлээ. 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 4 км орчим зайд тарьсан ногоон зурвасыг цаашид дахин үргэлжлүүлэх ба арчилгаа, тордолгоог нь орон нутгийн газар тариалангийн байгууллага хариуцан ажиллана. 

Цэргийнхнийг мод тарих үеэр орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлж, иргэдийг сайн үйлсээр манлайлж, үлгэр жишээ болж байгааг онцлоод Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өвс ургамлын гарц сайн болохыг илэрхийлж байсан юм.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн 2030 он хүртэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл, Мод үржүүлгийн газар байгуулах төсөл, Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл, Хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл, Заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл, Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл гэсэн долоон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10