Dark Light
Нийгэм | 2023-05-15

Энэ жил Япон улсаас 100.000 жуулчин хүлээн авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

”Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” Япон Улсын Токио хотод болж байна. Форумын гол зорилго нь Японы зах зээлд ажилладаг Монголын тур оператор компаниуд болон Японы аялал жуулчлалын компаниудтай мэдээлэл солилцох, хоёр орны аяллын хөтөлбөр, уламжлал, соёл, ахуйг сурталчлах B2B уулзалт болж байна.  Япон улсаас 2023 онд 100.000 жуулчин хүлээн авна.

Япон Улсын тур компаниудын төлөөлөл Монголын шөнийн оддыг, говь, хээр тал, нүүдлийн соёл, эвент арга хэмжээг сонирхож байв. Японоос Монгол руу “МИАТ” ТӨХК, “Аэро Монголиа” авиа компаниуд нисч байгаад сэтгэл хангалуун байгаа ба орон нутгийн нислэг тогтмол болсон эсэх, гэр буудал, кэмп, хоолны үнийн бодит мэдээллийг өгөхийг хүслээ. Марс гараг Монголын говь хоёр төстэй тул заавал очих, мөн өвлийн улиралд аялах хүсэлтээ илэрхийлж байв. Уулзалт үргэлжилж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10