Dark Light
Нийгэм | 2023-05-15

8 айлын орон сууц, гал тогооны байр барьж ашиглалтад оруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй албаныхан өчигдөр Дундговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 278 дугаар байгууламжид ажиллалаа. 

Тус байгууламж нь 1983 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Армийн нөөц галт хэрэглэл хадгалах, хамгаалах зорилготойгоор анх байгуулагдаж байсан бөгөөд түүхийн хугацаанд өрнөсөн бүтэц, зохион байгуулалтын  өөрчлөлтөөр Монгол Улсын өмнөд болон зүүн өмнөд бүсийн агаарын орон зайд хяналт тавих хариуцлагатай албыг хаших үүргийг давхар хүлээн албан үүргээ тасралтгүйгээр гүйцэтгэж байна.      

Ангийн удирдлага уулзалтын эхэнд тус байгууламжийн түүхэн замнал,  авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгарч буй асуудлаа танилцуулав. Тус байгууламжийн удирдлага, бие бүрэлдэхүүн үндсэн үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулахын зэрэгцээ алба хаагчдынхаа ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс болон өөрсдийн нөөц боломжид тулгуурлан томоохон бүтээлч ажлуудыг нэлээдгүй өрнүүлжээ.

Тухайлбал, өөрсдийн нөөц боломжоор албан тушаалын 8 айлын орон сууц, гал тогооны байруудыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн байгууламжийнхаа торон хашаа, анги байгууллагын таних тэмдэг, ерөнхий цэргийг саадын талбайг шинээр төхөөрөмжилсөн зэрэг бүтээлч ажлуудыг төсөв харж суулгүй, бүтээн босгосон сайн жишээ байна. 

Алслагдсан анги салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөлтэй танилцсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байгууламжийн штабын байрны ажлыг даруй эхлүүлэх, албан хэрэгцээнд ашиглагдах ачааны автомашин олгох, олон жилийн насжилттай агуулахын дээврийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10