Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангийн сурагчид 2022-2023 оны хичээлийн жилийн тайлан тоглолтоо зохион байгууллаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн 7 дүүргийн 16 байршилд 26 дугуйлан хичээллэн 1509 хүүхэд суралцаж 05-р сарын 14-ний өдөр 600 гаруй сурагч нэг дор цугларч тайлан тоглолтоо хамтдаа зохион байгууллаа.
Өмнө нь салбар дугуйлангийн сурагчид тайлан тоглолтоо салбар байршил дээрээ хийдэг байсан бол энэ жилээс Монголын Хүүхдийн ордны их танхимдаа зохион байгуулж эхлэлээ. Анх удаа ордныхоо тайзан дээр гарч дуулж, бүжиглэж, жүжиглэсэн авьяаслаг сурагчдын хувьд дурсамжтай сэтгэл хөдөлгөсөн сайхан тоглолт болж өнгөрөв.

Урлагийн дугуйлангийн 178 сурагч байгаль дэлхий, усаа хайрлахыг уриалан ардын дуу бүжиг, үлгэрийн баатруудтай жүжигчилсэн тоглолт толилуулж, зургийн ангийн сурагчдын 700 гаруй бүтээл дэлгэгдсэн ба англи хэлний 108 сурагч тухайн хэл дээрээ дуулж авьяасаа үзүүллээ.
Монголын Хүүхдийн ордноос сурагчдынхаа хичээл зүтгэл, авьяас чадварыг цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэн өргөмжлөл, медалиар шагналаа.

АДМИН








Нийгэм







