Dark Light
Нийгэм | 2023-05-15

Автомшингүй, бүх насныханд ээлтэй "Бидний гудамж"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргээс 2022 онд санаачлан хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол "Бидний гудамж" төсөл. Тус төслийн хүрээнд дүүргийн 9-р хороо Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан хэсгийг сонгож автомашингүй, бүх насныхан амарч зугаалах боломжтой "Бидний гудамж" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр 9,17,34-р хорооны иргэд, залуусын хэдийнээ очих дуртай газар болжээ. Дулааны улирал тэнд хүүхдүүд шаагилдаж, залуус спортоор хичээллэж, ахмадууд хашаа хороогоо янзалж, мод тарьж, гэр хороололд байгаа "БИДНИЙ ГУДАМЖ"-аа тордож байна. 

Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд хүртэл хэрэгжүүлж жишиг болгож автомашингүйч, ээлтэй гудамжийг бий болгоод эхэлжээ. 

Байгаа цаг үедээ түүхийг бүтээж, хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг манай дүүргээс ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд гаргасан 3Х3, "Бидний гудамж", орц гарц чөлөөлөлт, гарааш буулгаж тохижилтын ажлууд нийслэл, улс, дүүргүүдийн хэмжээнд жишиг болж, ажил хэрэг болж байгаад дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжиж,  талархалтай хандаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10