Dark Light
Нийгэм | 2023-05-16

Шинэ Зеланд: Нийтийн байранд гал гарч, 6 хүн амь үрэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ Зеланд улсын Веллингтон хотод байдаг нийтийн байранд гал гарчээ. Дөрвөн давхар нийтийн байранд гарсан галын улмаас зургаан хүн амь эрсдэж, 11 хүн сураггүй алга болоод байна.

Нийт 92 өрөөтэй Лоаферс Лож нийтийн байранд өнгөрсөн шөнө 12:30 цагийн үед гал гарчээ. Үүрийн 04:00 цагийн байдлаар гал унтраах 20 гаруй машин барилгын гадна ирсэн байна. Гал сөнөөгчдийн хэлж буйгаар барилгын хамгийн дээд давхраас гал ассан байж магадгүй гэжээ. 

Олон арван хүнийг аварч чадсан боловч олдохгүй олон хүн байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс анхааруулсан байна. 

Барилгыг асбест буюу шөрмөсөн чулуугаар барьсан тул утаанд нь хордохоос сэргийлж ойролцоох бүсэд оршин суудаг иргэдийг гадаа гарахдаа амны хаалт зүүх, гэртээ байгаа тохиолдолд хаалга цонхоо сайтар хааж битүүмжлэхийг уриалжээ. 

Аврагчид галын үеэр дээвэр дээр гацсан таван хүнийг аварсан ба гурван давхрын цонхоор галаас зугтаж үсэрсэн нэг хүн хүндээр бэртсэн байна. Шинэ Зеландын эрх баригчид Веллингтон хотод тохиосон гамшигт гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19