Dark Light
Нийгэм | 2023-05-16

Ойн хөнөөлт шавж судалгааны ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын ногоон бүсүүдээр энэ сарын 13-аас эхлэн ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар нийслэлийн БОГ-ын байгаль хамгаалагч нартай хамтран ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

Ойн хөнөөлт шавжийн тархалт, судалгааны ажлын явцтай ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжилтнүүдэд үйл ажиллагааны чиглэл өглөө.

Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил цаашид орон нутгуудаар үргэлжилж, тэмцлийн ажлын бэлтгэл хангах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10