Dark Light
Нийгэм | 2023-05-16

Гидропоник технологиор нарийн ногоо тариалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Бодлого, төлөвлөлийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөл тариалангийн төв бүсэд ажиллаж байна.

Төв аймгийн Баянчандмань суманд бүрэн автомат, шилэн хүлэмжид гидропоник технологиор нарийн ногоог 4 улирлын турш тариалж байна. 

Өнгөрсөн оны 12-р сард бүх туршилт сайжруулалтыг эцсийн байдлаар дуусгаж, тариалалт хийхэд бэлэн болж, энэ оны 1-р сард үрээ бойжуулж, 3-р сараас ургацаа авч зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Тариалалт ид эхэлж байх үед шинэ ургацаа хураан авч зах зээлд нийлүүлж буй “Нэйшнл бизнес маркет” компани хүний биед хортой бордоо, химийн нэмэгдэлгүй, генетикийн өөрчлөлтгүй, цэвэр экологийн бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэн хэрэглэгчдийг тогтмол хангах зорилгоо биелүүлэхийн төлөө ийнхүү ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19