Цахим орчинд "Шалгалтад орох хүүхдүүд зөвхөн 2в харандаа, баллуурыг хэрэглэнэ" гэх асуудал маргаан дагуулаад байна. Тухайн асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат дараах тайлбарыг өглөө.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат: "Ямар нэгэн тохиолдлоо 2в харандаа гэж шаардаж, тулгасан зүйл байхгүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүд бүгдээрээ шалгалтын дэвтэр дээр уламжлалт аргаараа гүйцэтгэж байгаа. Түүнийг нь мэргэжлийн багш нар гар аргаар засна. 6-12-р ангийн хүүхдүүд хариултын хуудсанд дээр будаж бөглөнө. Зориулалтын машинаар хариултыг нь засна. Тиймээс харандаагаар бөглөхийг санал болгож байгаа. Энэ нь ямар давуу талтай вэ гэхээр балаар хийсэн хариуг засаж, зөв болгох боломжгүй. Харин харандаагаар хийсэн тохиолдолд баллуурдаад зөв болгох боломж бий. Манайхаас өгсөн чиглэлийн тухайд 2в харандаа буюу түүнтэй дүйцэхүйц харандааг хэлж байгаа юм. 0,5 харандааг битгий ашигла гэсэн санаа юм. Зөвхөн 2в харандаа гэдэг асуудал дээр эцэг, эхчүүд маань зөв талаасаа нь ойлгоосой гэж хүсэж байна" гэв.
АДМИН








Нийгэм







