Төв аймгийн Борнуур суманд сүүлийн 30 гаруй жил төмс, хүнсний ногоо тариалж буй Улсын аварга тариаланч Ю.Отгонбаярын ургацын талбайд ажиллалаа. Тэрбээр энэ жил 40 га талбайд хүнсний ногоо тариалах бөгөөд өнөөдөр тариалалтаа эхлүүлж байна.
Борнуур сум 1000 га талбайд үр тариа, 700 га-д төмс, 400 га-д хүнсний ногоо, 1000 га-д малын тэжээл тариалах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 160 га талбайд төмс, 65 га-д хүнсний ногоо тариалаад байна.
Төмс, хүнсний ногооны тариалалтаар тэргүүлэгч тус суманд 30 аж ахуйн нэгж, 400 гаруй өрх тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд энэ жил сонгино, байцаа түлхүү тарьж брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байгаа юм.
АДМИН








Нийгэм







