Dark Light
Нийгэм | 2023-05-16

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын цэвэрлэгээг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг хагшаасыг цэвэрлэн борооны ус чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. 

 Тэгвэл 2023 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт 197 байршилд 3-4 удаагийн давтамжтай 3290м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна. 

Энэ хүрээнд:

- БГД-н 3-р хороо Замчны гудамж, Раднаабазарын гудамж

- СХД-н 12,15-р хороо Өнөр хороололын гудамж

- СХД-н 20-р хороо Толгойтын замын сувгийн цэвэрлэгээ 

- БГД-н 20-р хороо Ажилчны гудамж зэрэг байршлуудад авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10