Dark Light
Нийгэм | 2023-05-16

"Улаанбаатар гурил ХХК" байгальд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төлөөлөл Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа. 

Тус компани 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн амжилттай ажиллаж байна.

Хоногт 230 тонн, 10 гаруй төрлийн гурил, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй цаашид экспортлох бүрэн боломжтой. Цаашид “Дотоодын хэрэглэгчдийг хүнсээр хангаад зогсохгүй дэлхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн төлөө ажиллах”-ыг  Ерөнхийлөгч уриалсан юм.

Тус компани хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 100 хувь автомат энэхүү технологи нь цахилгаан зарцуулалтыг 25 хувь, цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг байгальд ээлтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10