НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийг байгууллаа.
“Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв” нь иргэд олон нийтэд хууль эрх зүй, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид биечлэн болон утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан тус төв нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурри, Монгол дах НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.



АДМИН








Нийгэм







