Dark Light
Нийгэм | 2023-05-16

"Тогтолцоо өөрөө олон нийтийг соёлтой, хариуцлагатай болгодог юм байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод ажиллаж байна. Хотын дарга Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв буюу TOPIS-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв буюу TOPIS-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний зорьж байгаа тогтолцоо, зохицуулалт Сөүл хотод бүрэн утгаараа хэрэгжиж байна.

- Сөүл хот замын хөдөлгөөнөө бүрэн хянаж байна. Тухайлбал автобус нэг бүрийг, бүх такси, метро, түрээсийн дугуй гэх мэтээр замын хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж, ухаалгаар зохицуулж байна. 

- Тоо баримт, тооцоо, судалгаа бодитоор гарч байна. Бодит мэдээлэл дээр тулгуурласан учир гаргасан шийдвэр хөрсөн дээрээ бууж, хэрэгжихэд илүү дөхөм байдаг. 

- Тогтолцоо өөрөө олон нийтийг соёлтой, хариуцлагатай болгодог юм байна. Бид ч ийм тогтолцоог зорьж байгаа" хэмээн нийтэлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19