Dark Light
Нийгэм | 2023-05-16

ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 4 шалгуур 13 үзүүлэлтээр үнэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. БҮТ-өөс Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноо болон дахин шалгалт авах товыг зарлаж, Ерөнхий боловсролын сургалтын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээллээ. 

2023 оны Гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш  хамрагдана. 

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 4 шалгуур 13 үзүүлэлт:

1. Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн ахиц, үр дүн;

2. Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн;

3. Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн;

4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр; 

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 шалгуур:

1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт;

2. Суралцагчийн хөгжил, хамгаалал;

3. Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа;

4. Сургалтын орчин бүрдүүлэлт;

5. Удирдлагын манлайлал, менежмент;

6. Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ. 

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг дээрх шалгуур, үзүүлэлтийг илрүүлэх өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга хэрэгслээр үнэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10