Dark Light
Нийгэм | 2023-05-17

Баян-өлгий аймгийн Сагсай сум залуучуудын хөгжлийн төвтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар орон нутагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Залуучуудын хөгжлийн төвийн нээлтэд оролцож, төвийн ач холбогдол, яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран 10000-с дээш хүн амтай сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахыг зорьж байна. 

Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Мөн Сүхбаатар, Ховд, Сэлэнгэ, Завхан аймгийн зарим сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулаад байна. Улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэг, зарим сумдад Залуучуудын хөгжлийн нийт 43 төв ажиллаж, амьдрах ухааны сургалт, гэр бүл, нөхөн үржихүйн зөвлөгөө мэдээлэл, хууль зүй, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө зэрэг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан арга хэмжээ, үйлчилгээг залуучуудад хүргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10