Dark Light
Нийгэм | 2023-05-17

"Аз жаргалтай гэр бүл" сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зохион байгуулж байна.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

1. Нэг хүн нэг удаа оролцох боломжтой.

2. Хүүхдийн паркийн онцлог аль нэг зүйлийг зурагтаа оруулсан байх.

3. Уралдаан оролцогчид хүүхдийн паркийн сошиал хуудсыг дагасан байх.

4. Насны ангилал: 4-12 нас 

5. А3 хэмжээтэй цаас эсвэл зотон дээр зурсан байх.

6. Гар зургийн бүх хэрэгсэл /Усан будаг, тосон будаг, өнгийн харандаа,гэх мэт/ гараар зурна.

7. Бусдын бүтээл ашиглавал шалгаруулалтаас хасагдана.

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ: 

Бүтээлийг хүүхдийн паркийн оффист ирж 5 сарын 25-ний дотор хураалгасан байх

Өөрийн овог, нэр бүтнээр бичих

Холбогдох утас /Аав, ээж, Өөрийн/

Хугацаа: 05.12- 05.25 дуустал хүлээн авна

Хүлээн авсан бүтээлүүдийг 05.26-05.30 хооронд LIKE SHARE болон мэргэжлийн шүүгчдийн саналаар шалгаруулна. 

2023 оны 5 сарын 31-ний өдөр ялагчийн бүтээлийг зарлах бөгөөд шилдэг 100 бүтээлийг хүүхдийн паркийн гэрэлт самбарт байршуулан алдаршуулна.

ШАГНАЛЫН САН: 

1 дүгээр байр: 350,000 үнэ бүхий тоглоомын тасалбар /Гарын бэлэг/

2 дүгээр байр: 250,000 үнэ бүхий тоглоомын тасалбар /Гарын бэлэг /

3 дүгээр байр: 150,000 үнэ бүхий тоглоомын тасалбар /Гарын бэлэг/ 

Тусгай байр: Хүүхдийн паркийн гарын бэлэг 

Тусгай байр: Хүүхдийн паркийн гарын бэлэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19