Dark Light
Нийгэм | 2023-05-17

УГТЭ Америкийн мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” Сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023 оны 5 сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорийн баг ирж ажиллаж байна.

Америкийн зочин профессорын баг дээрх хугацаанд зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа 30 гаруй эмчлүүлэгчид нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж эхлүүлээд байна. Мөн хамтарсан ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг зохион байгуулж тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн зочин профессорын багт Эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч хамт ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10