Dark Light
Нийгэм | 2023-05-17

Х.Булгантуяа: Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэврээс бага цалин авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн албаны цалин хөлсний талаар мэдээллийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр " 2022 оны байдлаар төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байна. Статистикийн тоон мэдээллээр төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн дундаж цалингаас 400 орчим мянган төгрөгөөр бага байдаг. 2017 оноор 4 хувиар 2018, 2019,2020 онд 8 хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. Цалингийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхгүй бол өнөөдөр ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ялимгүй их, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлсний дараагаар тэтгэврээс доогуур хэмжээнд цалин авч байгаа төрийн албан хаагч болчхоод байна. Төрийн албан хаагчдаас эхлээд цаашлаад тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгоно гээд заачихсан. Тийм учраас 91 хувьд нь зориулаад төсвийг нь тусгачихсан. Үүнээс нэмж олгоно гэвэл төсөв дээр нэмэлт санхүүжилтийг нь зайлшгүй тусгах ёстой.  Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүмүүс маш их бухимдалтай байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй" гэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10