Dark Light
Нийгэм | 2023-05-17

Эрчүүдэд зориулсан сэтгэлзүйн үйлчилгээний төв нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын гэр бүлийн өдрөөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд зөвхөн эрэгтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг “Бид хамтдаа” жишиг төвийг нээлтээ хийлээ. Энэхүү төвөөс ганцаарчилсан болон найз нөхөд, баг хамт олноороо сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авахаас гадна сэтгэл зүйн, амьдрах ухааны сургалт авч болох юм байна.

“Бид хамтдаа” төвөөс ажлын бүтээмж муудах, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, стрессдэж бухимдах, санаа зовних гээд өөрт тулгарсан асуудал болон ажил, амьдралаа илүү бүтээмжтэй, ахиц дэвшил, амжилттай авч явахыг хүсч байгаа эрчүүд хандан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Та энэхүү төвөөс сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт очих юм уу, 77066084 дугаарт залгаж болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10