Олон улсын музейн өдөрт зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролын хөтөлбөрт хамруулж байна.
Монголын Үндэсний музей “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж буй музейн өдрийг тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан соён гэгээрэл, танин мэдэхүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж бяцхан хүүхдүүдээ өнөөдөр хүлээн авлаа.
Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагч, багш нарын хамт музей үзүүлж, боловсролын хөтөлбөрт хамруулав.
АДМИН








Нийгэм







