Ажиллах хүчний судалгааны 2023 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.
Ажиллах хүчний 1.1 (93.4%) сая нь ажиллагчид байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 17.2 (1.5%) мянгаар, өмнөх улирлаас 47.0 (4.1%) мянгаар буурсан байна. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 916.5 (43.5%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 31.2 (3.4%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 31.2 (27.1%) мянга нь боломжит ажиллах хүч, 78.8(68.5%) мянга нь ажилгүй хүн, 5.1 (4.5%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 39.8 (25.7%) мянгаар, өмнөх улирлаас 2.8 (2.4%) мянган хүнээр буурсан байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 25.6 (24.5%) мянгаар буурч , өмнөх улирлаас 14.2 (22.0%) мянгаар өссөн байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15-44 насны бүлэгт 1.5-7.1 мянгаар, 60-64 насны бүлэгт 1.1 мянгаар буурсан нь ,өмнөх улирлаас 15-24, 30-64 насны бүлэгт 0.4-4.4 мянгаар өссөн нь голлон нөлөөлжээ. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 15.3 (33.0%) мянгаар, өмнөх улирлаас 12.2 (28.1%) мянгаар буурсан байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 15-39, 45-64 насны бүлэгт 0.3-3.8 мянгаар буурсан нь, өмнөх улирлаас буурахад 20-29 насны бүлэгт 6.2 мянгаар, 35-39 насны бүлэгт 4.7 мянгаар, 45-54 насны бүлэгт 4.6 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
АДМИН








Нийгэм







