Dark Light
Нийгэм | 2023-05-17

Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 1 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр,  өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2023 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%)  мянган  төгрөгөөр буурч , харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10