Dark Light
Нийгэм | 2023-05-17

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:

"Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, хууль тогтоомж, захирамж, шийдвэрийг хэрэгжүүлэх, харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага билээ. 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж байгаа тус агентлагийн удирдлага, албан хаагчдын нэр хүндэд халдсан мэдээлэл, гүтгэлэг хэрээс хэтэрч, байгууллага дээр албан хаагч амь үрэгдсэн мэтээр ноцтой гэмт хэргийн шинжтэй мэдээллийг удаа дараа нийтэлж, зохион байгуулалттайгаар түгээж байна.

Мөн нэр бүхий сайтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн хөнжил, гудаснаас тэмбүүгийн халдвар илэрсэн гэж олон нийтийг төөрөгдүүлсэн, салбарын эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг илтэд харлуулсан, үндэслэл нотолгоогүй мэдээллийг нийтэлсэн байна.

Иймд гүтгэлэг мэдээллийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсоор залруулга хийхийг шаардаж байна.

Дээрх мэдээллийг бэлтгэгч, захиалагч, түгээгчдийг олж тогтоолгохоор хууль, хяналтын байгууллагад хандаад байна" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10