Dark Light
Нийгэм | 2023-05-17

Б.Батсайхан: Хонгорын элс орчимд бургасан төгөл байгуулах мөрөөдөлтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Сэврэй сумын засаг дарга Б.Батсайхан Туул голын эргээр ургасан Бургасыг хараад, Хонгорын элсний орчим Бургас тарих санаагаа анх олжээ. Ингээд 2022 оны хавар 100 ширхэг Бургасны суулгацыг Хонгорын элсний чийгтэй хонхорт суулгасан нь маш амжилттай ургасан байна. 

Өдгөө 50 хувийн ургалттай байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь мал, амьтны хөлд өртөж, ургаж чадаагүй ч зарим мод нь сэргэж, нахиалж байгаа аж. Энэ жилээс мод тарьсан газрыг хэсэгчлэн хашаалах ажлыг эрчимжүүлж, жил, жилээр Бургасны тоог нэмэгдүүлж, Хонгорын элс орчимд Бургасан төгөл байгуулах зорилго тавьжээ. 

Бургас мод нь: 

- Байгалд өөрөө дасан зохицон ургадаг. 

- Ямар ч хөрс голохгүй, хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.

- Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

- Гурван жилийн дараагаас арчилгаа, усалгаа бага шаардаж эхэлдэг Говийн бүсэд тариалахад маш тохиромжтой модлог ургамал юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10