Dark Light
Нийгэм | 2023-05-17

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын өдөрлөг-2023” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиодог. 

Энэ өдрийг тохиолдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын өдөрлөг-2023” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2023 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо. 

Салбарын хууль тогтоомж болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилготой тус өдөрлөгт 20 гаруй ажил олгогч байгууллага, хувийн хөдөлмөрийн биржүүд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, хөдөлмөр хамгааллын болон ортопед, тусгай хэрэгслийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, ЕБС-ийн төгсөх ангийн 100 гаруй сурагч, хүнсний ногоо тариалах гэдгийг асуух/хамрагдаж буй 300 гаруй иргэн, ажил хайгч иргэд, оюутан залуучууд оролцов.

Өдөрлөгийн үеэр иргэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл болон гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах, мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх, E-JOB, E-HALAMJ платформын үйлчилгээтэй танилцах, хүнсний ногоо тариалах арга хэмжээний танилцуулга зэрэг үйлчилгээнд хамрагдав.

Мөн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаарх бүлгийн сургалт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа олны хүртээл боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10