Dark Light
Нийгэм | 2023-05-18

Илон Маск: Мөнгөө алдсан ч хамаагүй, юу хүссэнээ хэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан Илон Маск сошиал медиад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр ирсэн нэгэн билээ. Түүний үзэл бодлоо илэрхийлсэн зарим нийтлэл иргэдийн шүүмжлэлд өртөх нь цөөнгүй.

Маск хамгийн сүүлд Жорж Соросыг “хүн төрөлхтнийг үзэн яддаг” гэж Твиттерт жиргэсэн нь Израйлын Засгийн газрын шүүмжлэлд өртсөн байна. Мөн энэ нь еврейн эсрэг үзэл гаргасан явдал гэх олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

Тэгвэл тэрбумтан Илон Маск өөрийн сошиал медиад үүсгэсэн дүр төрхөө хамгаалж, мөнгөө алдах байсан ч хамаагүй хэлэхийг хүссэн зүйлээ өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлнэ гэдгээ хэлжээ. 

Тэрээр дэлхийн хамгийн чинээлэг, нөлөө бүхий хүмүүсийн нэг. Түүнчлэн дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал платформуудын нэгийг эзэмших болж, хувийн хаягийг нь л гэхэд 140 сая хүн дагадаг тул хэлсэн үг, жиргээ нь нийтэд тун даацтай хүрдэг.

Гэвч сүүлийн саруудад Маскийн жиргээ хаяг хуурамч мэдээ мэдээлэлтэй холбогдох болсон. Энэ асуудалд тэрээр хиймэл оюун ухааныг буруутгаад байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10