Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж /2023.05.17/ тайван жагссан. Мөн салбарын сайдтайгаа уулзаж санал шүүмжлэлээ илэрхийлсэн юм.
Тухайн асуудлаар Соёлын сайд Ч.Номин: "Соёл, урлагийн салбарынхны шаардлага бол зүй ёсны шаардлага. Энэ салбарыг он удаан жил орхигдуулсан нь үнэн. Цалинг үе шаттай нэмэхээр боллоо. Үнэлэмжийн ялгааг арилгахаар боллоо. Гэлээ гээд энэ нь бүх асуудлыг шийдэхгүй. Гал унтраасан л түр шийдэл. Иймээс салбарын байгууллагуудын засаглал, менежментийн реформыг эхлүүлэх цаг нэгэнт иржээ гэж үзэж байна. Төр байгаа цагт соёлын өв, сонгодог урлагаа бодлогоор дэмжиж авч явна. Санхүүгийн ашиггүй байсан ч хамаагүй. Гэхдээ биеэ даах болсон урлагийн зарим төрлүүдийг либералчлах, уран бүтээлчдэд нь өөрсдөд нь даалгах шийдлийг санал болгоно" гэлээ.
АДМИН








Нийгэм







