Dark Light
Нийгэм | 2023-05-18

Азийн физикийн олимпиад энэ сарын 22-30-ны өдрүүдэд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад зохион байгуулж байсан. Энэ жил 23 дахь удаагийн олимпиад тавдугаар 22-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна. Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 2 баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцоно.

Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцох юм. 

Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд 2 эмэгтэй сурагч багтаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10