Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж /2023.05.17/ тайван жагссан. Мөн салбарын сайдтайгаа уулзаж санал шүүмжлэлээ илэрхийлсэн юм.
Соёл урлагийн салбарын төлөөлөл: " Энэ бол инээд биш шүү Номин сайд аа. Таныг хэдэн төгрөгийн цалин авдгийг би мэдэхгүй. Гэхдээ та 600 мянган төгрөгөөр амьдарч чадахгүй. Хүнсээ ч цуглуулдаггүй гэсэн шүү дээ. Би бол хүнсээ цуглуулдаг. Талх, төмс ямар үнэтэйг мэднэ. Би танаас асуумаар байна. Мах ямар үнэтэй байгаа бол? Мэдэхгүй та нар. Ийм болтлоо бид нараас тасарсан байна. Тэгсэн хэр нь аягүй мундаг дарга нар. Та нар өвөл энэ театр ямар хүйтэн байдаг гэдгийг мэдэх үү? Мэдэхгүй. Мэдсэн ч дуугардаггүй. Цалинг 3 сая төгрөг болго. Тэгэхгүй бол ажлаа хийхгүй. Үндэсний их баяр наадмаа хөгжимгүй, морин хуургүй, дуугүй, дан бөхчүүдээрээ хэдэн бүдүүн дарга нараа суулгаад тэгээд баярла" гэв.
АДМИН








Нийгэм







