Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгийг 9 хувьд нь нөхөж олгох талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүллээ.
Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн:" Тус шаардлагад хоёр заалтыг тусгасан байгаа. Хөрөнгө орлогын үзүүлэлтэд үндэслээд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хүүхдийн мөнгө зайлшгүй авах шаардлагатай 9 хувьд нь олгож өгөхийг хүсэж шаардлага хүргүүлж байна. Хүүхдийн мөнгийг олгохдоо 1,2,3,4,5 сарын мөнгийг нөхөж олгох тал дээр уг асуудлыг шийдэж өгөөч ээ. Олгоно гэдэг зүйлийг ярьж байгаа ч нөхөж олгох талаар огт ярихгүй байна. 91 хувьд нь ямар үзүүлэлтийг тусгаж, хүүхдийн мөнгийг олгож байгаа юм бэ? Үүнийг мэдмээр байна. Эгэл жирийн цалингийн орлоготой бид хүүхдийн 100 мянган төгрөгийн араас яваад байгаа юм биш. Зөвхөн шударга бус зүйлийн төлөө явж байгаа. Үндсэн хуулийн цэц хүртэл уг асуудлыг ярьж явсан. Тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулчихлаа. Үнэхээр энэ асуудлыг эцэслэн шийдэж өгөхгүй бол жагсаалыг зохион байгуулна. Халамж нь хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна" гэв.
АДМИН








Нийгэм







