Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг 2023.05.17-ний өдөр хүлээн авч уулзсан. Энэ үеэр
Г.Занданшатар: "Одбаяртай холбоотой асуудал, Чинбат гэдэг иргэнтэй холбоотой асуудал, иргэн Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал энд тодорхой ойлгомжгүй асуудал үүсээд байна. Хөдөө орон нутагт ч иргэдтэй уулзаж байхад ч нэр зааж байгаад асуугаад байна. Энэ бодит байдлуудын талаар нэгдүгээрт мэдээлэл өгч байх ёстой. Мэдээж хууль, шүүхийн байгууллагад бид нөлөөлөхгүй, оролцохгүй. Үнэхээр хэрэг хийсэн байна уу гэдгийг ХЭҮК байна уу холбогдох байгууллагууд нь шалгаад, тогтоогоод мэдээлэх хэрэгтэй. Ийм учраас Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-оос хамтарсан ажлын хэсэг гараад хүний эрх зөрчигдөж байгаа асуудал байгаа бол гаргаад байхгүй бол байхгүй байгааг нь тодорхой болго. Нэн ялангуяа жагсаал цуглаан хийх, үг үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой ирүүлсэн гомдлуудыг нягтлан шалгаад олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Хянан шалгаад, газар дээр нь очиж ажиллах. Тэр шоронгоор яв. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй яв. Тэр прокурортой очиж уулз. Мөрдөн байцаагчтай очиж уулз. Хүний эрх зөрчигдөж байгаа газар болгонд та бүхэн очиж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол гомдол ирлээ мэдээлэл өглөө гэсэн ийм нэг тайланд бид дасал болж болохгүй. Олон удаа бид нар яриад байдаг. Хүний эрх гээд тунхаглаад байдаг. Энэ чинь бодит акц, процесс, үйлдлээрээ хянан шалгаж, нотлоод, нээлттэй мэдээлээд явмаар байна. Тэгэхгүй бол манай улс хүний эрх хамгаалагчийн тухай хууль батлаад хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ онд буурах гээд байна шүү гэж Европын холбооны Элчин сайд нар хүртэл анхааруулж байна. Дотооддоо ч иргэд ярьж байна. Ийм учраас УИХ-аас баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг ханга" гэв.
АДМИН








Нийгэм







