Dark Light
Нийгэм | 2023-05-18

О.Цогтгэрэл гишүүний хамаарал бүхий Жаргалантын аман дахь хаус хотхон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрх мэдэлтнүүд алт, нүүрс, авлигын мөнгөө хэрхэн угааж Богд уулын дархан цаазат газар тусгай хамгаалалтын бүсийг бетонон ширэнгэ болгож байгаа асуудлыг Эргэлт сэтгүүл онцолсон.  Манай редакц оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  Богд уулыг сэглэсэн сэтэртнүүдийн баримтыг цувралаар хүргэж буй.

Богдхан уулын газрын наймаа 1998 оноос эхлэлтэй. Түүнээс хойш сүүлийн 25 жилийн хугацаанд нийт 78 байршилд 732 иргэн аж ахуй нэгжид 4568 га газрыг олгосон байна. Энэ газрын наймааны Хатан ижийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл.  Тэрээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 онд л гэхэд Арцатын ам, Бургастайн ам, Зайсангийн ам зэрэг 17 байршилд 700 гаруй га газрыг олгосон байна. 

Тухайн бүс нутагт газар олгохдоо "Аялал жуулчлалын бааз" гэсэн зориулалтаар олгож байгаа ч яг зориулалтаар нь ашиглаж байгаа юу гэдэгт салбарын яам анхаарал хандуулахгүй байгаа нь анхаарал татаж байна. Мөн хаус хотхон хорооллын барилгын ажлыг эхлүүлэх хүртэл дэд бүтцийн техникийн нөхцөлүүд болон Нийслэлийн харьяа шат шатны байгууллагуудаас нийт 10 гаруй төрлийн зөвшөөрлийг гаргуулж байж барилгын газар шорооны ажил эхэлдэг. Гэтэл аялал жуулчлалын зориулалттай газарт барилгын зөвшөөрөл олгоод байгаа нь Төрийн байгууллагууд хэрхэн авилгад идэгдсэний тод жишээ юм. Мөн нэр холбогдох улс төрчдийн нөлөөлөл орсон уу гэх хардлагыг ч төрүүлж байна. 

Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий Жаргалантын аманд баригдаж буй 45 айлын тансаг зэрэглэлийн "PALM SPRINGS RESORT AND VILLA" хотхоныг танилцуулж байна. 

Уг хотхон баригдаж буй 6 га газрыг 2015 оны тавдугаар сарын 08-ны өдөр Аялал жуулчлалын баазын зориулалтаар "Экспокс" ХХК-д олгосон байдаг. "Экспокс" ХХК-ийг Сайнжаргалын Болор эзэмшдэг. С.Болор нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнжаргалын охин юм. 

Газрын зөвшөөрөл Аялал жуулчлалын бааз гэж гарсан ч уг газар 45 айлын тансаг зэрэглэлийн хаус хотхон сүндэрлэж байна. Дархан цаазат газар орон сууцны хотхон байгуулах нь Тусгай хамгаалалтын бүс нутгийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль гэх мэт хэд хэдэн хууль журмыг давхардуулан зөрчиж байгаа юм. Гэвч эрх мэдэлнүүд хэрхэн хуулийг гууль болгож төрийн байгууллагууд авилгалд идэгдэн барилгын зөвшөөрөл олгосныг баримтаар харуулья. 

Хууль тогтоомжийг дэвслэн дархан цаазат газар сүндэрлэж буй "Palm springs resort and villa" хотхоны зах зээлийн үнэлгээ 700 сая төгрөгөөс эхэлж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10