Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, харьяа байгууллагуудын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан 200 гаруй төрийн албан хаагчийг Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал гэсэн цогц агуулгын хүрээнд арга зүйгээр хангах хоёр өдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
Монгол Улс хязгаарлагдмал нөөцөө илүү үр дүнтэй, үр ашигтайгаар оновчтой хуваарилж, урт, дунд хугацааны хөгжлийн зорилгодоо амжилттай хүрэхийн тулд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий.
Энэ шаардлагад үндэслэн Сангийн яамнаас Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан үр дүнд суурилсан төсөвлөлтийн маягт, зааврыг боловсруулан туршилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоёр дахь жилдээ үр дүнд суурилсан аргачлалаар төсвөө боловсруулан, гүйцэтгэж байна.
АДМИН








Нийгэм







