Dark Light
Нийгэм | 2023-05-18

“Инчон мөрөөдлийн төгөл” төслийн талбайг өргөжүүлэхээр санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, БНСУ-ын Инчон хотын дарга нарын байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Инчон мөрөөдлийн төгөл” төсөл хэрэгжиж буй.

Энэ хүрээнд байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван холбогдох албаныхны хамт Инчон хотын Ойн нэгдлийн хэлтсийн дарга Хон Сон Ёл, мэргэжилтэн Мүн Тэ Чол, Инчон хотын Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ан Жүн Сок, мэргэжилтэн Ким Кён Сү нартай уулзлаа. Мөн үеэр тэд “Инчон мөрөөдлийн төгөл” төслийн явцтай танилцаж, төслийн 100 га талбайг 200 га болгон өргөжүүлэх зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Инчон хотын Байгаль Орчны газар болон Ойн нэгдлийн хэлтсээс ирсэн төлөөлөгчид “Инчон мөрөөдлийн төгөл”-д мод тарих юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10