Dark Light
Нийгэм | 2023-05-18

Баруун хязгаарын өсвөр насны сурагчдад чиглэсэн сургалтыг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалт”, Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойг угтан “Залуу үе-эх орны ирээдүй”, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сургалтыг энэ сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагч нарын дунд зохион байгуулж явууллаа. 

Тус сургалтыг томилогдсон бүрэлдэхүүн хичээлийн  хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт” лаборатори II сургууль,  Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, “Дарын” цогцолбор сургууль, “Эмпати” сургууль, “Бастама” сургуулийн дунд, ахлах ангийн нийт 330 гаруй сурагчдад  тэдний оролцоон дээр тулгуурлан явуулсан бөгөөд уг сургалтыг сургуулийн удирдлагууд өндрөөр үнэлж, сурагчид сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн юм. 

Сургалтын явцад “Бидний цогцлоох ирээдүйн Монгол Улс” бүлгийн дасгалыг ажиллуулсан бөгөөд сурагчид идэвхтэй хамрагдахын зэрэгцээ бидний ирээдүйн эх орон минь хүмүүс нь бие биеэ хүндэлдэг, харилцааны өндөр соёлтой, байгаль эх дэлхийгээ хайралдаг, иргэн бүрдээ ижил тэгш ханддаг, хүүхэд бүр жаргалтай сурч боловсрох таатай орчноор хангуулсан, дэлхийн бүх улс оронтой нээлтэй харилцаатай байж хамгийн гол нь эд материал бус бидний амин хэрэгцээ болсон алтнаас үнэтэй ус, эх орно хайрладаг байгаасай гэж бусдадаа уриалж, ирээдүйн монгол минь улам хөгжиж хүүхдүүд биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа сурагчид хэлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10