Монголын Уран Зургийн Галерей нь олон нийтийн урлагийн боловсролын цар хүрээ, хүртээмжийг сайжруулах, соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2019 оноос "Галерей аялж байна" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд дөрөв дэх жилдээ Дархан хотод 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд
-"Монголын шилдэг уран зургууд" нүүдлийн тусгай үзэсгэлэн
-"Хөгжимтэй зураг" хөтөлбөр
-"Хандлагааар анагаахуй" урлагийн сэтгэл заслын хөтөлбөр
-"Цаг хугацаагаар аялагч" олон нийтийн оролцоот урлагийн бүтээлийг үзэгчдэд толилуулав.
Уг хөтөлбөрийн түүхэн ач холбогдол нь Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болон сүүлийн 34 жил үзэгчдийн хүртээл болж байгаагүй сор бүтээлээр АНХ УДАА Дархан хотноо дэлгэн толилуулсан явдал юм.

АДМИН








Нийгэм







