Боловсролын зээлийн сангаас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгаа талаар зарласан. Үүнтэй холбогдуулан тэтгэлэг, зээл авсан нийт иргэдийн мэдээллийг цахим хуудсанд ил болгосон. Тэгвэл тухайн зээл авсан хүмүүсийн гэрээг ил болгох талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Өнгөрсөн хугацаанд 2000 орчим хүүхэд гадаадын бакалавр, магистрын сургалтад суралцаж 230 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн тооцоо бий. Энэ гадаадын сургуулиудад аль сайдын тушаалаар хэдэн хүүхдүүд явсан. Тухайн үеийн сонгон шалгаруулалт нь ил тод явагдсан уу, шаардлагаа хангаж чадсан уу? гэдгийг шүүх ёстой. Мөн зээл авчхаад өөр сургуульд сурчихсан хүүхдүүд их байна. Гэрээгээр тухайн сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Энэ тоог ил болгоно. Мөн боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх хүний гэрээг ил болгоно. Одоо гэрээнүүдийг бэлэн болгож байгаа. Аль болох богино хугацаанд олон нийтэд ил тод болгоно" гэв.
АДМИН








Нийгэм







