Dark Light
Нийгэм | 2023-05-18

М.Дарханчимэг: Чойжин ламын сүм музейн хашааг нурааж байна гэх мэдээлэл бол худлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Чойжин ламын сүм музейн хуучны хөх тоосгон хашааг нураан улаан тоосгон хашаагаар сольж барьсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Чойжин ламын сүм музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэгээс тодрууллаа.

Тэрээр

"Өнөөдрийн сошиал орчинд тавигдсан Чойжин ламын сүм музейн хашааг нурааж байна гэх мэдээлэл бол худлаа. Энэ нураасан гэх хэрмэн хашаа нь Монгол улсын үл хөдлөх түүх соёлын дурсгал. Засвар шинэчлэлийн ажлыг Монгол улсын түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах эрх бүхий байгууллага хийдэг. Цахим орчинд гарсан уг зураг нь 2011-2013 онд сэргээн засварлалт хийж буй үеийн зураг. Тухайн үедээ Мэргэжлийн хяналтын байгууллага болон олон улсын соёлын өвийг хамгаалах газруудаар хандан зөвшөөрөгдсөний дагуу хийгдсэн" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10