Dark Light
Нийгэм | 2023-05-18

Хулгайлах гэмт хэргийг хяналтын камерын тусламжтайгаар шуурхай илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн гудамжны тоот айлд “Хулгай орж эд зүйл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж тус тоотоос “Samsung” маркийн 42 инчийн зурагтыг 40 настай, эрэгтэй “Г” гэгч нь хулгайлсныг хяналтын камераар илрүүлэн, саатуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж сонор сэрэмжтэй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10