Dark Light
Нийгэм | 2023-05-19

Тэдний уриа: “Монгол улсын төлөө зүтгэе”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн зохион байгуулалтад  хяналт тавих, явц байдалтай танилцах, нэн шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймагт албан томилолтоор ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Говийн ирээдүйг бүтээх нь 2.0” буюу Шамбала-2056 инженерийн  сууринд ажиллаж, тэдний ажил байдал, төслийн явцтай танилцлаа.  

Элс шуурсан говьд модод найгасан суурин байгуулах, түүнийгээ сансрын хиймэл дагуулаас харах, ингэхдээ зүгээр тарьсан мод харах бус Монгол орныхоо өв соёлыг өгүүлэх өгүүлэмж бүхий ланд арт бүтээж байгаа залуус бол Шамбала-2056 төслийн баг юм. 

2056 он хүртэл тус бүр 12 жилийн хугацаатай 3 үе шат бүхий төсөл хэрэгжүүлэхээр зорин, 2016 оноос хойш сэтгэл тавин зүтгэж буй 100 орчим залуус төслийн багт ажилладаг. 

Ногоон хөгжил, мод тарих ойлголтыг залуусын сэтгэхүйд ойр байхаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа төслийг санаачлагч Б.Шижирбат: Бид өөрсдийн туршлага, технологи, инновацыг бүтээж байгаа. Говьд тэр дундаа бидний байрлаж буй 39 км радиуст хамгийн тохирох мод бол Хайлаас юм. Иймээс дийлэнх нь Хайлаас тарьж байна. “BE HUMAN” ланд арт 2023 оны 6 сарын 10-аас, 7 сарын 10-аас ART'N TECH ланд артын модны ургалтын явцын зургийг эзэнд нь хүргэх юм. 

Тарьсан мод бүр нь шошготой, шошго бүрийн ард эх дэлхийгээ гэсэн эерэг нэг хүний тарьсан мод байгаа нь энэ талбайн онцлог юм. Энэ жил 40 мянган Хайлаас тарих ба тарьсан мод бүр нь ачаалал дааж ургалтын хувь өндөр байгаа нь нүхээ гүн ухаж, өнжмөл өвс, ноос ашиглан хөрсөө бордож байгаатай холбоотой гэв. Энэ нь усалгаа бага шаардахад эерэг нөлөөтэй тул усны асуудалтай бүс нутагт чухал ач холбогдолтой гэдгийг төслийн багийнхан онцолж байв. 

Нэг мод суулгахад 8-10 литр ус зарцуулж байна. Цаашид усаа хэмнэх аргуудыг талбайдаа туршиж байгааг танилцуулав. Тус талбайд ахуйн хаягдал болон ялгадас ашиглан бордоо хийх, агаарын чийг үүсгэн усалгаагаа шийдэх, хог хаягдлыг ашиглах санал гээд шинэлэг туршлага олон байгааг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцолж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЭХНИЙ ЭЭЛЖИД 3 АЖИЛ ХИЙНЭ

Дээр дурдсан шинэлэг санал, санаачилга бодит байдлаа хуваалцах хүрээнд Байгаль орчны салбарынхан болон төсөл хөтөлбөрүүдэд танилцуулга хийх; 

Мөн төслийн багийг Төрийн бодлогоор дэмжих, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй холбох хүрээнд 10 дугаар сард Австрали Улсад болох олон улсын форумд оролцохыг урив. 

Цаашид мод тарьж буй ажлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, карбон кредит тооцох, Үндэсний брэнд үүсгэх, нийгмийн хандлага сэтгэхүйд нөлөөлөх олон нийтийн ажил зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, бодит ажил хэрэгжүүлэхээр боллоо. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын хэлтсийн дарга Д.Сайханжаргал нар ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөмж, санал солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10