Dark Light
Нийгэм | 2023-05-19

"Хурдан" төрийн үйлчилгээний цэг нь 440 гаруй үйлчилгээг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Аймгийн ЗДТГ хамтран Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхээр “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг Дархан хотод нээн ажиллуулж байна.

Энэхүү цэг нь төрийн үйлчилгээг иргэдэд операторын горимоор үзүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүйгээр авах боломжийг олгож байна.

“ХУРДАН” цэг нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогийн байдлаар 1500 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

“ХУРДАН” цэгээс иргэд лавлагаа тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт нэг буюу хоёр шатлалт үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Нийт 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2023 онд багтаан “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгүүдээр дамжуулан 55 байгууллагын 780 орчим төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10