УИХ гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайд Ц. Даваасүрэн хэлэхдээ: Сая би долоон сумаар орж 600 гаруй иргэдтэй уулзсан. Иргэд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэд үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар маш сайн ойлголттой байсан. Үндсэн хуулийг 3 жилд 3 удаа өөрчлөх гэж байна гэж бухимдаж байна. Мөн гишүүдийн тоог нэмэх тал дээр иргэд бүр огт зөвшөөрөхгүй. Нэг тоогоор ч нэмэх хэрэггүй гэв. Учир нь иргэдийн итгэл даагаагүй улс төрчдөд орогнох байр бий болгож байгаа гэж хардаж байна гэлээ. Мөн би өөрийнхөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ элчийн хувьд тэдний саналыг дагахаа мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм







