Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
"Сургуулиудынхаа бүтэц хэв шинжийг эргэж харах цаг нь болсон байна. Өнөөдөр 330 суманд 12 жилийн тогтолцоотой сургууль байгаа мөртөө 9-12 дугаар анги дээр 3-5 хан хүүхэдтэй сургууль хөдөөгийн зарим аймгийн төвдөө ойрхон суманд байна.
Цаашдаа 12 жилийн тогтолцоотой ахлах сургууль аймагт хэд байх ёстой юм, дунд, бага сургууль хэд байх вэ гэсэн сургуулиудын хэв шинжийг бид нэлээд сайн харж, зөв төлөвлөлт хийх ёстой.
Ингэж байж багш нарын хомсдолын асуудлыг богино хугацаанд шийднэ. Урт хугацаандаа хамгийн зөв шийдэл бол багшийн үнэлэмж, тур тусмаа хөдөлмөрийн үнэлэмжийг бид орхиж болохгүй.
Боловсролын багц хуулиар багшийн суурь цалинг нэмж байгаа гэсэн ойлголтыг өгч болохгүй. Цагдаа төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн асуудлыг зөвхөн нэг салбарын хуулиар хөрөөний ир шиг болгочихсон цалин хөлсний шинэчилье гэж Засгийн газар ажиллаж байна.
Харин Боловсролын ерөнхий хуулиараа багш нарт ямар давуу тал олгож байгаа вэ гэхээр ур чадвартай, чадварлаг, мэргэшсэн багш нар цалингаасаа илүү урамшуулал авдаг энэ тогтолцоо руу оруулж өгье.
Үнэлгээгээр 30,000 гаруй багшийг 6 түвшинд үнэлээд 1-4 дүгээр түвшинд нийт цалингийн 10-25 хувь дээр нэмэгдэл өгч байгаа. Энэ 25 хувийг цаашид 100 хувь болгох ийм боломжууд шинэ хувьсах зардлын аргачлалаар бий болно гэж ойлгож байгаа.
Хамгийн сайн бүтээмжтэй багш, хамгийн сайн ур чадвартай багш хамгийн өндөр цалин авдаг ийм тогтолцоо руу урагшаа алхах ёстой. Боловсролын ерөнхий хуулиараа нэг тийм гал унтраасан байдлаар өнгөрөх биш бодлогын зөв шийдлүүд гаргах эрх зүйн орчныг бий болгоно.
Нийгмийн баталгаа, тэтгэврийн нас, суурь цалингийн асуудлуудыг салбар хариуцсан ХНХЯам оруулж ирнэ гэдэг зарчмаа тохирсон" гэв.
АДМИН








Нийгэм







