Өмнөговь аймгийн .... сумын Сийрст багийн Гоёот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 72 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т 5 сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин Г нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 5 сарын 18-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 5 сарын 19-ний өдрийн 00:46 цагт гэрээс нь баруун зүгт 4 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2023-05-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







