БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Түүхт ойг тохиолдуулан ангийн бэлэн байдал бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйг хангах зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг орон нутагтаа түгээн дэлгэрүүлсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах зэрэг зорилт дэвшүүлсэн байна.
Энэхүү гурван зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 50 бүтээлч ажил өрнүүлж байгаа бөгөөд зарим барилга байгууламжийг орон нутгийн хөрөнгө оруулалт болон өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулж, төхөөрөмжлөх, жишиг болгон шинэчлэхээс эхлээд орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ангийн алдар түүх, гүйцэтгэх үүрэгтэй уялдуулсан онолын бага хурал зохион байгуулж, офицер, даргалах албан тушаалын ахлагч нарыг төрөл бүрийн байлдааныг төлөвлөх, удирдах арга ажиллагаанд сурган дадлагажуулах уралдаан тэмцээн явуулахаар төлөвлөж, заримыг нь ч ажил хэрэг болгож эхэлжээ. Мөн тусгаар тогтнолын үнэ цэн, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд орон нутгийн ахлах ангийн сурагчид, иргэд олон нийт, алба хаагчид руугаа чиглэсэн соёл хүмүүжил, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулах юм байна.
АДМИН








Нийгэм







